Урилга үүсгэх

Түгээмэл асуулт

Bolzoo-г ашиглахад хамгийн их асуудаг зүйлс. Хариултаа эндээс олохгүй бол бидэнтэй холбогдоорой: messs@bolzoo.shop.

Bolzoo гэж юу вэ?

Хайртай хүндээ илгээх хөдөлгөөнтэй вэб урилга. Тэр линкээ нээгээд “Тийм” гэж хариулж, болзооны өдөр, цаг, бэлэг, хийх зүйлээ өөрөө сонгоно. “Үгүй” товч нь дарагдахгүй зугтдаг.

Урилгаа хэрхэн үүсгэх вэ?

Загвараа сонгоод нэр, санал болгох өдрүүд, бэлэг ба хийх зүйлсийн сонголтоо бичнэ. Төлбөрөө төлмөгц таны хувийн линк гарна — түүнийгээ Messenger, Instagram-аар илгээхэд л болно.

Үнэ хэд вэ?

Болзооны урилга 5,000₮, Төрсөн өдрийн мэндчилгээ 5,000₮, “Уучлаарай” урилга 5,000₮, Фото бүүт урилга 6,500₮. Нэг удаа төлнө, нэмэлт төлбөр байхгүй.

Төлбөрөө яаж төлөх вэ?

Byl.mn-ээр QPay, банкны апп эсвэл картаар төлнө. Төлбөр баталгаажмагц линк автоматаар идэвхжинэ. Урилга үүсгэснээс хойш 20 минутын дотор төлөхгүй бол цуцлагдана.

Хариуг нь яаж мэдэх вэ?

Хариулмагц таны имэйл рүү мэдэгдэл очно. Мөн “Миний урилгууд” хуудаснаас харж болно.

Урилгаа засах, устгах боломжтой юу?

Тийм. Хариу ирэхээс өмнө засаж, хүссэн үедээ устгаж болно.

Линк ямар харагдах вэ?

Хүлээн авагчийн нэрээр гарна, жишээ нь bolzoo.shop/bold-saraa. Messenger дээр зурагтай харагдана.

“Үгүй” товч үнэхээр дарагдахгүй юу?

Дарах гэх бүрд зугтаад, бичвэр нь өөрчлөгддөг. Ингээд “Тийм” гэхээс өөр арга үлдэхгүй 😉

Жишээ урилга үзэх →Урилга үүсгэх ♡